Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад 848 оюутан материалаа ирүүллээ

Moderator
2025/10/21

Оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг нь хангах зорилгоор НИТХ болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан тэтгэлэгт хөтөлбөр зарлаад буй. Хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад их дээд сургуулийн 848 оюутан материалаа ирүүлжээ. Ажлын хэсгийнхэн ирүүлсэн материалтай танилцан хоёрдугаар шатанд тэнцсэн, тэнцээгүй эсэхийг энэ сарын 26-нд оюутан таны цахим шууданд илгээнэ. Та доорх линкээр орж хөтөлбөрт материалаа ирүүлсэн оюутны нэрстэй танилцана уу.

https://drive.google.com/file/...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна