Хяналтын камераар улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна

Moderator
2025/10/21

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна.

2025 оны 10-р сарын 17, 18, 19, 20-ны өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 18 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.

Иймд иргэд жолооч та бүхэн улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна