Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 136 чиглэлд 1168 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Эдгээр чиглэлүүд 1280 зогсоолыг дайран өнгөрдөг. Өнөөдрийн байдлаар 50 автобусны зогсоол дээр шинэчилсэн мэдээллийн самбарыг байршуулаад байна. Автобусны зогсоолын самбар нь хуучин бол зогсоолуудыг жагсааж бичдэг байсан бол одоо газарзүйн зураглалд үндэслэн чиглэлээ олох, хаашаа явахаа тодорхойлох боломжийг бүрдүүлээд байна.
Зогсоолын төлөвлөлт, сүлжээний инженер Б.Энэбиш: Автобусны зогсоолын шинэчилсэн мэдээллийн самбараас тухайн иргэн хаа хүрэх, тухайн зогсоол дээрээс хэдэн чиглэлийн тээврийн хэрэгсэл ирж байгаа талаарх мэдээллийг бүрэн харах боломжтой.
Чиглэлийн автобусыг өнгөөр ялгаж тодотгосон бөгөөд тухайн өнгийн автобусны чиглэл хаа хүрэхийг тус зураглалд багтаасан. Тухайн зогсоолын мэдээллийн самбар дээр жишээлбэл, Баянхошуу, Өнөр хороолол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудыг тодотгож өгсөн нь зорчигчдод хаашаа явах чигээ баримжаалах боломжтой.https://www.youtube.com/watch?...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна