Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгооор томуугийн вакциныг хийдэг уламжлалтай.
Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа.
2023 оны улирлын томуугийн вакцины үр нөлөөг 8 улс, оронг хамруулан хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэлтийг 51.9 хувь, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 67,7 хувиар бууруулжээ.
Монгол Улсад жилд 700,000 орчим хүн томуугаар өвчилж, 47,000 орчин хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.
Томуугийн дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болон дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөх, өвчлөл хүндрэхээс сэргийлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна