УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Үүний дараа 2026 оны төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн юм. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, гишүүд асуулт асууж хариулт авч байлаа.
Гэвч УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин дээрх хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн юм. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гурав хоногийн завсарлага өгснөөр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна