НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
Хэлэлцэх асуудлын танилцуулгыг Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хийлээ.
Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам нь нийслэлийн эдийн засгийн тусгай бүсэд үр дүнтэй, эдийн засагт ач холбогдол бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах, тэдгээрт татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулах зорилготой гэдгийг тайлбарлалаа.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Хуулиас давсан журам байх ёсгүй. Татварын тухай хуультай хэр нийцэж байгааг тусдаа заалт болгож оруулах шаардлагатай харагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуульд нийцэж байгааг тусдаа тодорхой заалтаар оруулах хүсэлтэй байна. Аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа 90 хоногт багтаана гэсэн байна. Энэ хугацаа бизнес эрхлэгчдийн хувьд чанга тул уян хатан заалт оруулах хэрэгтэй байх” гэсэн саналыг хэллээ.
Дээрх журмын дагуу татварын бус ямар дэмжлэг үзүүлэх вэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна