МАН-ын даргын сонгуульд ялагдсан Г.Занданшатарын гомдол хууль тогтоох дээд байгууллага болон гүйцэтгэх засаглалын хямрал болж хувирлаа. Эцэст нь бүр Үндсэн хуулийн цэц рүү “түлхэж” орлоо.
Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны явцыг та бүхэн харсан байх. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 19 гишүүн гэнэт Засгийн газарт хайр зарлаж, огцруулахыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, огцруулъя гэж байсан гишүүд маань гэнэт огцруулахгүй гэсэн санал өгч гайхашрууллаа. УИХ-ын нэгдсэн хуралдаанд энэ асуудлыг оруулж, Байнгын хорооноос гаргасан томъёоллоор санал хураана гэж байна. Бидний зүгээс хэрвээ ингэвэл Үндсэн хууль зөрчинө гэж үзэж байгаа гэж үзэн Цэцэд хандаж байна" хэмээн мэдэгдэв.
Гэвч Үндсэн хуулийн цэц аливаа асуудлаар гарсан тогтоол, шийдвэрийг хуулийн хүрээнд л хянаж үзэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын чуулганаас ямар нэг шийдвэр гараагүй байхад уг маргааныг хянаж хэлэлцэх боломжгүй юм.
Иймээс Б.Жавхлан сайдын Үндсэн хуулийн цэцэд гаргасан энэ гомдол нь өөрөө Үндсэн хуулийн цэц хүлээж авах боломжгүй гомдол болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна