НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар “Төслийн хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын танилцуулга, мэдээлэл”, “Наран шаралгын иж бүрэн цогцолбор байгуулах тухай” гурван асуудал авч хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл өгч хорооны гишүүдийн асуултад хариуллаа.
Баянзүрх дүүргийн XI, XXVI хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эзэмшиж байгаа 973.3 га газраас,
Хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдол буурна, авто замын түгжрэл багасна, иргэдийн амьдралын чанар дээшилнэ, соёл урлагийг хүүхэд, залуучууд, бүх нийтэд түгээн дэлгэрүүлнэ, урлагийн сургалт, уран бүтээлийг үндэсний өв, соёлд түшиглэн орчин цагийн бүтээл хөгжүүлнэ хэмээн танилцууллаа. Хорооны гишүүн Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дээрх төслийг хэрэгжүүлэх асуудал 2014 онд буюу Э.Бат-Үүл хотын даргын үеэс яригдаж, захирамж гарч байсан. Үе үеийн дарга нар шийдвэрлээгүй явсаар өнөөдрийг хүрч байгаа энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна” гэв. Ногоон хөгжлийн хорооны гишүүдийн саналаар дээрх гурван асуудлыг НИТХ-ын ээлжит V хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна