УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэхийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх товтой. Гэвч 11 цагаас зарлагдсан уг хуралдаанд 22 УИХ-ын гишүүн ирцээ бүртгүүлсэн ч байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очироос өөр орж ирсэн гишүүнгүй байсаар шалтгаангүйгээр завсарлалаа.
Эрх баригч МАН нам дээрээ ч УИХ дах бүлэг дээрээ ч маш хатуу хоёр тал болж хуваагдсан нь ил болоод буй. Харин намын асуудлыг төрийн асуудал болгож, төргүй болох эсэхийг Ардчилсан нам дэнслэхээр байна. Тэд Г.Занданшатар Ерөнхий сайдын богино хугацаат Засгийн газарт хамтрах саналыг хүлээн авах уу, сөрөг хүчний ажлаа үрэгжлүүлэн хийж 2027 оны Ерөнхийлөгчийн үргэлжүүлэн 2028 оны УИХ-ын ээлжит сонгуулиудад орох уу гэдгээ эцэслэнэ.
Учир нь эрх баригчдын хагарал ужгирвал төрийн нэр хүнд даган уруудаж, үүнд нь Ардчилсан нам сүлбэлдэж гэмээнэ Ардчилсан нам сөрөг хүчин байх эрхээ алдана. Ердөө жил хагасын дараа болох 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам нэр дэвшигчээ хэрхэн сурталчилах нь одоогийн Засгийн газарт хүчээ өгч, хамтран орох, үгүй бол дангаар сөрөг хүчний ажлаа хийх эсэхээс ихэд хамаарах нигууртай. Эрх мэдэл, мөнгөний төлөө өрсөлдөгч намынхаа өвөрт орж хэвтээд сонгуулийн өмнө хөөгдөж эсвэл өөрсдөө гарлаа ч иргэд тэднийг “янханаас” өөрөөр харна гэж үгүй.
Тиймээс яг одоо хуралдаж байгаа УИХ дах Ардчилсан намын бүлэг ямар шийдвэр гаргахаас Төр ямар байх, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаашид хэр удаан орших нь болон залгуулаад МАН-ын хувь заяа шийдэгдэх болчихоод байна.
Эх сурвалж: Ug.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна