“Facebook”-ын үндэслэгч, дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Цукерберг Хятад гаралтай эхнэр Присцилла Чаны хамт мөнхийн хот хэмээгддэг Ромд бал сараа тэмдэглэж явна. Залуу хос Италийн нийслэлд хөл тавьсныхаа дараа Ватикан дахь Сикстиний дуганаар орж, Испанийн шатаар өгсөн, Пьерлуижи ресторанд зоог барьжээ. Залуу хос мөн эртний мэсчин боолуудын тулалдаж байсан тулааны талбар алдарт Колизейд зочлохоо ч хойш тавиагүй гэнэ. Тэд эртний өнгө, архитектороо хадгалж үлдсэн Ромын хамгийн үзэсгэлэнт, дурсгалт газруудаар орж яваа бөгөөд “Facebook”-ийн гүйцэтгэх захирал Марк саяхан хөрөнгийн зах зээлд анхдагч хувьцаагаа гаргасан нь төлөвлөснөөр болоогүй ч сэтгэлээр унаагүй бололтой. “Facebook” олон улсын хөрөнгийн зах зээлд 100 тэрбум ам.долларын хөрөнгө босгосноос нэг хоногийн дараа залуу хос хуримаа хийсэн билээ. Цахиурын хөндийн хамгийн азтай, одтой залуу хос эдгээр өдрүүдэд амьдралынхаа хамгийн шийдвэртэй алхмуудыг зэрэг зэрэг хийсэн аж. Марк Цукерберг хэдийгээр олон нийтэд хүртээмжтэй сүлжээг санаачилсан нэгэн боловч хувийн амьдралынхаа талаар олонд дэлгээд байдаггүй аж. Ямар сайндаа л эхнэрийнх нь төгсөлтийн үдэшлэгт уригдсан зочид хуриман дээр яваад орчихов дээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ