Италийн хөлбөмбөгч Марио Балотеллийн экс-найз бүсгүй, дэлхийн шилдэг моделиудын нэг Рафилла Фико өчигдөр Миланы хувцас загварын долоо хоногт оролцжээ. Өдгөө 24 настай Рафелла зургаан сартай жирэмсэн ч загварын тайзнаа усны хувцастай алхсан нь олны анхаарлыг ихээхэн татсан байна. Учир нь тэрбээр ердөө гуравхан сарын дараа амаржих хэдий ч модель галбираа алдаагүй нь загварын ертөнцийн шилдэг, мэргэжлийн модель гэдгээ харууллаа гэсэн магтаалын үгийг харамгүй сонсоод авчээ. Английн нэрт дизайнер Грэй Волл “Рафилла загварын шоун дээр усны хувцас, гоёлын даашинз өмсч, бусад моделиудын хийдгийг бүгдийг нь хийсэн. Би түүнээр маш их бахархаж байна” гэжээ.
Моделиудын хувьд загварын тайзан дээр хөл хүнд алхсан нь маш ховорт тооцогддог аж. Энэ тухайгаа Рафилла “Би хөл хүнд байсан ч энэ миний мэргэжил бас миний дуртай ажлуудын нэг. Хүүхэд маань ч ээжтэйгээ адилхан маш их баяртай байгаа” гэжээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ