Загвар өмсөгч “Одтой бүжиглэе” гэдэг телевизийн нэвтрүүлгийн зураг авалт дээр нүцгэн шахуу биеэ зоригтой нь аргагүй харуулжээПамела Андерсон гал цогтой бүсгүй хэвээр байгаа гэдгээ нотлон харуулахаа болихгүй л байна. Юу гэвэл загвар өмсөгч “Одтой бүжиглэе” гэдэг бразилын телешоунд оролцохыг зөвшөөрсөн юм. Эхний нэвтрүүлгийн зураг авалт саяхан болсон бөгөөд бразилын багт наадмын сэдэвт урамшсан Пэмми гал-улаан өнгийн эвгүй ч гэмээр хувцастайгаар зургийн талбайд гарч ирсэн байна.
Бүр “Малибугийн аврагчид” кинонд тоглосон үеэс улаан өнгө нь түүний дуртай өнгө хэвээр байгаа бөгөөд жүжигчин улаан өнгийн усны хувцастай маш сайхан халагдаж байсныг санахад л хангалттай. “Одтой бүжиглэе” шоунд Памела хуучин шигээ санаад, цацагласан хажаасаар чимсэн богинохон хөхний даруулга, мини-юбка гэсэн хоёр хэсэгтэй хувцасаар гангалжээ. Цэвэр бэлгэдлийн гэмээр энэ гоёл нь 45 настай одын аанай гоолиг биеийг үзэгчдэд харуулсан байна. Гэвч хоёр хүүхэд тээж, төрүүлсэн жүжигчний гэдэс цагийн эрхэнд бага зэрэг унжих болсон бөгөөд гэвч Андерсон үүнд огтхон ч санаа зовохгүй байна.
Самба бүжгийн цоглог аянд эргэлдэхдээ, Памела бразилийн бүжигчин бүсгүйг дүрслэн, бөгсөө аазгайтай нь аргагүй хөдөлгөж, гэдсээ сэгсчүүлж байжээ. Дашрамд дурдахад, Андерсон түүний амьдрал хэцүүхэн байгааг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд юу гэвэл найз залуу нь түүний шоунд оролцох санаанд маш хартай ханджээ. Одын хайртай залуу түүнийг маш харддаг бөгөөд тэр хэрэг дээрээ байнга л “хараа хяналтад” байдаг байна. Харин Памелагийн бүжгийн партнёр 30 настай Тристан МакМанус ёстой сайхан залуу.
- Хагас нүцгэн, хөлстэй эр бүхэл өдөржингөө чамайг өөртөө наалдуулаад байвал, хэцүү биз дээ. Би өөрийгөө тачаангуй мэт мэдэрч байгаа. Гэвч би тэвчих л хэрэгтэй… гэж тэр хүлээн зөвшөөрчээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ