Телевизийн шоуны шууд нэвтрүүлгээр жүжигчин түүнтэй уулздагаа хүлээн зөвшөөрчээХоёр сарын өмнө Ева Лонгория Пенелопа Крузийн дүү залуу Эдуардо Крузээс салсан юм. Тэдний гэрлэлт бүтэлгүйтэнэ гэдгийг нэг бус удаа таамаглаж байсан бөгөөд юу гэвэл Ева 37, Эдуардо дөнгөж 27 настай юм… Гэвч “яахаас ч буцахгүй эзэгтэй” бүтэлгүйтсэн дурлалдаа уйтгарлалгүй сэтгэлээ барьж, шинэ найз залуутай болжээ. Ингэхдээ Крузээс ч бүр залуу гээч!
Латин Америкийн гоо бүсгүй “New York Jets” багийн тоглогч Марк Санчестай уулзаж учирдаг болжээ. Саяхан телевизийн Extra шоун дээр энэ тухайгаа хээв нэг хэлсэн байна. Түүний хувийн амьдрал ямар байгаа тухай телевизийн хөтлөгч, Евагийн хуучин найз Марио Лопесын асуултад од хариулахдаа: “Болиоч. Марк бид хоёрын бүх зүйл маш сайн байгааг чи мэдэж байгаа шүү дээ. Одоогоор уулзаж учирч байгаа, бид жаргалтай байгаа” гэж хэлжээ.
Нэг үгээр хэлэхэд, Евагаас өмнө Санчес өөр нэг жүжигчин – Хайден Панеттьеритай уулзаж байсан юм. Цайвар шаргал үстэй энэ жижигхэн бүсгүй Владимир Кличкогоос салсныхаа дараа хөлбөмбөгчний тэвэрт тайвширлыг олж байжээ. Гэвч залуусын явдал удаан үргэлжлээгүй бөгөөд Санчес удалгүй Лонгорияг шохоорхох болсон байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Лонгория тамирчин Тони Паркераас салсан юм. Ева, Тони хоёр жинхэнэ сайхан хос мэт санагдаж байсан ч, Тони эхнэрээ мэхлэж байдаг нь нэг л өдөр баригджээ. Салалт Лонгориягийн хувьд хүнд сорилт болсон байна. Эдуардотай уулздаг болсон нь Евагийн шархалсан зүрхийг эдгээхэд тус болж, тэр өөртөө дахин итгэлтэй болжээ. Тийнхүү одоо жүжигчний сэтгэл хангалуун байдлаас харахад, түүний бүх зүйл дахин сайн сайхан байгаа ажээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ