Кристина Агилера аймаар бүдүүрчээ



Дуучин дээдсийнхний арга хэмжээнд хэтэрхий биеэ барьсан даашинзтай ирсэн байнаУрьд нь Кристина Агилера өсвөр насны дөнгөж л төрхөө олж буй гоолиг туранхай охин байсан юм. Өнөөдрийн  31 настай дуучин  бол үнэхээрийн сайхан бүсгүй. Бариу богино даашинзад нугасгүй тэр загварын шүүмжлэгчдээс нэг  биш удаа банга хүртэж байжээ.  Саяхан жүжигчин  2012 оны NCLR ALMA Awards шагнал гардуулах ёслолд  хэтэрхий их бие барьсан  оройн урт  даашинзтай ирсэн байна. 

 

Поп-дива муухай бүдүүрсэн нь гэрэл зурагчдад зургаа татуулж байгаа Кристинаг энэ орой харсан  бүх хүнд тодорхой байжээ.  Гэтэл согоо шиг  гоолиг юм шигээр хувцасласаар л байна.  Нэвт харагддаг сүлжмэл  оруулгатай хар даашинз нь одын биеийг голийтол барьсан учир, хамаг бие галбирыг нь  тодоос тод зураглан харуулсан байна.  Агилерагийн дүр төрхийн хамгийн гайхалтай хэсэг нь түүний “тав дахь цэг” байсан бөгөөд үүгээрээ камер руу байн байн эргэж байжээ.  Гэвч жүжигчин шинэ үс засалтаа харуулах гэхдээ л нуруугаа харуулж байсан гэж дараа нь битүүхэн ойлгуулсан байна.  Үнэхээр ч дуучин энэ орой үснийхээ шинэ өнгийг харуулсан нь бөгөөд тэр үсээ хөх ягаан өнгөөр будуулсан байжээ.