Дуу хууртай Дундговь аймгаас гаралтай залуу дуучин Төрмандах “Зүүдний шувуу шиг бүсгүй анхны бие даасан тоглолтоо хийгээд багагүй хугацаа өнгөрчээ. Түүний тоглолтонд бөхийн өргөөний сандал дүүрч, нэмэлт суудал засан байж хийснээс үзэхэд дуучин маань хэдийнээ түмний хайртай дуучдын нэг болжээ. Залуу дуучин маань саяхан манай папараци дуранд өртлөө. Арга хэмжээнд дуулах гэж байсан эсэхийг нь мэдэхгүй ч түүний өмссөн дээл нь тун сайхан харагдаж байсан юм. Эгээ л одоо цагт хаа нэгтэйгээс ханхүү ирээ юу гэлтэй эргэн тойрны хүмүүс нь шохоорхон харж байсан нь ганган сайхан дээлийн шид. Үндэсний хувцас соёл болох дээл маань одоо цагт улам хөгжиж дэлхийн хаана ч монгол хүнээ чимэх, монголын маань нэгэн тод нэрийн хуудас нь мөнөөс мөн юм. Дээлээрээ гоёж, дэлхийг чимэх монгол үрс маш олон болох болтугай
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ