Төрийн албаны зөвлөлийг ч ШҮҮРД

Moderator
2023/04/06

Төрийн албанд хууль бус томилгоо ямагт хийгдэж байдаг тухай яриа тасарна гэж үгүй. "Хайр бол мөнхийн сэдэв" гэдэг шиг л үргэлж ХОНХ уяж байдаг.
Тэгвэл ийм хууль бус томилгоо хийж байхад чихгүй, харалган юм шиг сууж байсан нөхөд яг хэн юм бэ гэж үү... Тэд өөрсдөө буюу Төрийн албаны зөвлөлийнхөн. Тэдний хууль бус томилгооны уршгаар хүүхэд хүчирхийлэлд өртсөн гашуун үнэн байдаг. Бүр тодруулбал нэг жолоочоор Хүүхдийн байгууллагыг удирдуулснаас болж хүүхэд хохирч байсан удаатай.
Хууль тогтоомж зөрчсөн томилгоонуудыг хэдэн зуу, хэдэн мянгаар нь хийж байхад юу ч мэдээгүй сууж байсан, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг гишгэлэгсдийг ч энэ албанаас үдчих хэрэгтэй. Товчхондоо бол ажлаа мэдэхгүй хүн л бусдын аманд орж, бусдад муу хэлүүлэхгүй, байхын тулд элдэв зүйл хийж байдаг тул тийм нөхдийг ёстой л шүүрдчих хэрэгтэй гэсэн үг.
Алсын Филиппинээс “Шүүрдээд аваад ирж” болж байгаа юм чинь Төрийн албаны зөвлөлийг ч бас дөмөгхөн шиг шүүрдчих. Эс бөгөөс энэ албаныхны буруугаас төрийн албаныхны нэр хүнд унаж ажил нь шалаар хөглөрч, төрийн үйлчилгээний ажил цалгардаж, тэр хэрээ төрийн албаны нэр хүнд унаж байна.
Тэгээд ч Төрийн албаны зөвлөл ажлаа сайн хийдэг байсан бол өнөөдөр ШҮҮР ажиллагааг эхлүүлэхгүй л байлаа шүү дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна