Филиппин улсын хууль сахиулах байгууллагаас түүнийг 10 гаруй цаг албадан саатуулсан

Moderator
20 цаг 40 минутын өмнө

Сайд Х.Нямбаатар "Манай улсаас оролцсон бүрэлдэхүүн хэд хэдэн орны хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр ярилцлаа. Үүний дараа Филиппинд очиж, тус улсын хууль сахиулах байгууллагатай уулзаж, эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан.

Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг царцаах талаар шийдвэр гарсан, мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөхөд дэмжлэг үзүүлэх утга бүхий албан бичгүүдээ гардуулан өгсөн.

Ингэснээр Филиппин улсын хууль сахиулах байгууллагаас түүнийг 10 гаруй цаг албадан саатуулсан.

Бидний тавьсан хүсэлт болон иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гаргахад татгалзах зүйлгүй гэснээр процессын урт ажлууд явагдлаа.

Түүнийг өнгөрсөн шөнө 01:00 цагийн нислэгээр Сөүлээр дамжуулж, сая Улаанбаатарт авчирсан" хэмээв.

Түүнчлэн Шувуу ажиллагааны хүрээнд "Бусад улсаас өөрсдөө ирэхгүй байгаа хүмүүсийг эрх зүйн туслалцаа авах замаар ирүүлэх арга хэмжээг авна. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаахаар шийдвэрлэсэн. Тэднийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ тавьсан. Аль улсаас хэнийг, хэзээ авчрахыг хэлэх боломжгүй. Ажлын хэсэг дээр ярилцсан, төлөвлөсөн, гадаад харилцааны шугамаар холбогдож байгаа зүйл бий" хэмээв. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.123
    12 цагийн өмнө

    энэ хзнийг өмгөалж байгаадаа биш шүү бурууг нь тогтоодог газар нь тогтоох байхалдаа нийгмээрээ нэг л асуудал дээр шаагилдаад л 7 хоног өнгөрдөг болоод байна аюуртсайхан дууслаа бадамжунай дараа 7 хоногийн баатар хэн болдоо

    Хариулах
  • 43.242.243.169
    15 цагийн өмнө

    Зугтаасан ерөнхий асан ерөнхий сайдаа авчираачээ!!!!!

    Хариулах
  • 202.9.40.227
    16 цагийн өмнө

    Ene tulgen komunist uhaan sanaa n zugeeruu.ATM deerees barigdlaa gd bodit zurag n garaad bhd sanalaaraa irsen gd hutsaad bh uom.Naad medeelelee unsh.

    Хариулах
  • 66.181.167.70
    19 цагийн өмнө

    Монголд ирж жарганашдээ тэнд сар хархны шөл уулгаад харийн шоронд амьтан болгохгүй?! Ядаж баривчилж байгаа бол гавлахгүйдээ муу хөгшин бандыг

    Хариулах
  • 118.235.5.29
    19 цагийн өмнө

    10 цаг бол юу ч бишээ. Сод бол 20д цаг байцаадаг ш дээ. Дунд нь 1 хоол идүүлээд. Зөөлөн байж хүний эрх гэж ярих хэрэггүй шүү

    Хариулах
  • 103.212.116.160
    19 цагийн өмнө

    Яаж энгэж өөриигөө дөвиилгөж рэкламдах вэ гэж л бопох юм энэ тэнэгүүд

    Хариулах