Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 50 минутад Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, Энгэр ус баг Оорцог гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн газарт “Экскаватор тогтоол усруу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Hyundai маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
202.179.27.223
Уурхай ажиллуулж байгаа бол Хөдөлмөрийн аюулгүй байдлыг дүрэм журмын дагуу мөрдөж ажиллаач. ХАБЭА ажилтан байдаггүй юм уу хүний амь нас эрсдэлд оруулаад арай л хариуцлагагүй байнаа
Хариулах202.126.89.147
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВСАН ДӨНГӨЖ 36 НАСТАЙ. БОДИТ БАЙДЛЫГ ХАРЖ ҮЗЭЖ СОНСООД ИРСЭН ХҮН БАЙНАА ЭДГЭЭР ХАРИУЦАЖ БАЙГАА УДИРДЛАГУУД ХҮНД МЕНАИЗАМТАЙ БИТГИЙ ХЭЛ ЯВГАН ЯВУУЛАХГҮЙ ГЭЖ УЛААН ШУГАМ УТАС ТАТАХ ЁСТОЙ. ГЭТЭЛ АЖИЛД НЬ ГАРГАСАН БАЙГАА ЮМ.
Хариулах