Монгол Улсын хууль хяналтын байгууллага сүүлийн жилүүдэд эзэнгүй хэргийг эзэнтэй болгож, улмаар энгийн иргэдээ хэлмэгдүүлдэг болтлоо ялзарч орхижээ. Гэвч бидэнд яг энэ замаар туулсан үнэн түүх өнгөрсөнд бий. Харин өнөөгийн тэдний бүтээсэн нийгэмд дагаж, мөрдөх ёстой үндсэн зарчим нь зохих ёстой хүндээ эрх тэгш үйлчилдэггүй, үйлчлэх ч үгүй болсныг бүгд мэднэ. Тэгвэл түүний хэд хэдэн жишээ өнгөрсөн жилүүдэд нийгэмд ил болоод зогсохгүй, чамгүй шуугиан тариад амжсан. Түүгээр зогсохгүй ард түмний өмнө өөрийг нь яллаж, гэмт буруутай мэтээр итгэл төрүүлдэг гутамшигт явдал гаарах болсон байна. Цаашлаад үнэнийг эрсэн хэнийг ч тэд өршөөлгүй амыг нь таглаж, чихийг нь бөгөлдөг гашуун дурсамж ард түмэндээ үлдээх болжээ.
Г.САРАНГЭРЛИЙГ ЭЗЭНГҮЙ ХЭРГИЙН ЭЗЭН БОЛГОЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭХ
Үүний нэгэн тод жишээ нь Монгол Улсын шүүхээс гурван удаа хар тамхины хэрэгтэй холбоотой ял сонссон иргэн Г.Сарангэрэл юм. Тэрбээр анх 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан” хэргээр нэг жил зургаан сарын хорих ял сонсож, батлан даалтаар гарч байв. Тухайн үед түүнийг хэвлэл мэдээллээр Хууль зүйн яамны сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбож, хар тамхины наймаачин, биеэ үнэлэгч зэргээр нийтэд дэлгэж байсан удаатай. Түүнчлэн 2018 онд Г.Сарангэрэл дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон, гэм буруутайд тооцож, гурван жилийн ял оноож байсан юм.
Гэтэл тэр ийнхүү хоёр удаагийн үйлдлээр хийсэн хэргийнхээ төлөө зохих ял, шийтгэлээ эдэлсэн ч 2021 онд хар тамхины илүү сүр дуулиант хэрэгт нэр холбогдсон байдаг. Тодруулбал, тухайн үед тус хэргийг нотлох ямар ч баримт, мэдээлэлгүйгээр цахим орчинд яллаж, гэмт хэрэгтэн гэх нэр зүүлгэж байсан нь нийтэд эргэлзээ төрүүлж байлаа.
ШҮҮХЭЭС Г.САРАНГЭРЭЛИЙГ ГЭМ БУРУУГҮЙД ТООЦСОН
Хэргийг эргэн сануулахад иргэн Г.Сарангэрэл нь бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 139.7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн.
Улмаар 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “AYUD” тауэрын нэгдүгээр давхарт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Гэвч тус хэрэг нь Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж байсан эзэнгүй хэрэг гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, тус эзэнгүй хэргийг Хар тамхитай тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтнууд иргэн Г.Сарангэрэлийн хоёр удаагийн хэргээр далимдуулан, эзэнтэй болгож, түүнд яллах дүгнэлт үйлдсэн байж болзошгүй аж. Тиймдээ ч шүүх үнэн, худал эсэхийг хоёр жилийн хугацаанд шалгаж, өнгөрсөн гуравдугаар сард дараах эцсийн дүгнэлтийг үйлджээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Улсын яллагч” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад заасан “...шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн...” гэсэн үндэслэлээр яллахаас татгалзсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “уг хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг цагаатгуулах байр суурь” илэрхийлж, нотлох баримтыг танилцуулж оролцсон.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд улсын яллагчаас “шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзсэн” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авч “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Г.Сарангэрэл, Б.Цэнгүүнбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ. Тус дүгнэлтээс үзэхэд иргэн Г.Сарангэрэлд хар тамхитай тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтнууд хэрэг тохсон байж болзошгүй бөгөөд түүнд удаа дараа сэтгэл санааны хохирол учруулж, эрүүдэн шүүсэн гэх хардлага төрүүлж байгаа юм. Монгол Улсын иргэн бүр эрх, үүргээ эдлэх ёстой. Энэ нь ардчилсан нийгмийн зарчим. Гэтэл хууль хяналтын байгууллага ийм маягаар бусдад эзэнгүй хэрэг тохож, бусдын алдаан дээр дөрөөлдөг нь үнэн болж таарвал тэдний үнэн төрх үүгээр ил болж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
64.119.26.156
тэмүүжинг буруутгах гэж цагдаа тэр чигээрээ ажилласан юм биш үү хөрөнгөжсөн цагдаа нарыг илрүүлсэн гэж өш санаа биз дээ тэмүүжин бол яах аргагүй мэдлэгтэй Их хуралд байх л хүний нэг дээ
Хариулах202.9.46.30
Тэмка+Сараа =Hya
Хариулах202.9.46.30
Бит шаа
Хариулах