Дуучин өөрийн бие галбир болон бяцхан охиноо гайхуулжээДуучин, жүжигчин Жессика Симпсон Голливудын хамгийн дур булаам оддын нэг байсан цаг бий. Гэвч 25 наснаас хойш, гэнэт бүдүүрч эхлэсэн байна. Ингэхдээ бүсгүй өөрийн бие галбираас огтхон зовдоггүй, харин ч өөрийн махлаг биеийг хаана л бол хаана харуулж байжээ.
Гэвч хүүхэд төрүүлснийхээ дараа 32 настай дуучин өөрийгөө яалт ч үгүй бодох болж, турахаар шийдсэн бололтой. Жессика жирэмсэн байхдаа хэтэрхий их бүдүүрлээ хэмээн бүр тун саяхан гомдоллож байсан ч, одоо нэмэгдсэн зарим килограммаа хаяж дөнгөсөн бололтой. Дуучин өөрийн хоолны мэргэжилтнээс тусламж эрж, тэр нь ч нүүрс ус багатай хоолны дэг боловсруулж, харин фитнесийн дасгалжуулагч нь гуя, өгзөгийг тураах иж бүрэн дасгалыг зөв хийж байгаа эсэхийг ажиглаж байжээ. Жессика жингээ хэрхэн хассанаа телевизийн хөтлөгч Кэти Курикийн ток-шоугаар америкийн үзэгчдэд ярьсан байна.
Одоогоор залуу эх олны өмнө бикини өмсөн гарч чадахгүй ч, ток-шоун дээр усны хувцас өмссөн дөрвөн сартай Максвелл охиныхоо анхны гэрэл зургийг үзүүлжээ. Энэ нь Интернэтэд гарсан бяцхан охины анхны “гэрийн” зураг юм. Охины аав Эрик Жонсон түүнийг нуруунаас нь өргөсөн байж. Шоун дээр Жессика өөрөө Ролан Мурьегийн хар өнгийн төлөв даашинз өмссөн байна. Масквеллийг тавдугаар сарын 1-нд төрснөөс хойш барагцаалвал 18 кг хаясан гэж жүжигчин хэлжээ. Ингэж турахад маш хэцүү байсныг Жессика хүлээн зөвшөөрсөн байна. - Төрсний дараа жингээ хасах нь хичнээн хэцүү байхыг би жирэмсэн байхдаа үнэхээр бодож байгаагүй гэж тэр хэлжээ. Жингээ хасахад миний охин туслаж байгаа гэж тэр дурдсан байна.
- Би хаашаа л явнав, охиноо тэвэрчихдэг. Дээр нь бид манай дүүргээр их зугаалдаг. Өдөрт 14 000 алхах нь миний тавьж байгаа зориолго гэж тэр хэлсэн байна.Үүнээс гадна, охиноо хөхөөрөө хооллож байгаа нь одод тус болж байгаа ажээ. Гэвч бүсгүй амттай зүйлд татагддаг нь хүссэн бие галбиртай болох замд их саад болсон байна. - Би Максвеллийг хөхөөрөө хооллож байгаа, үүнээс болоод би сахарт болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнд аймаар хорхойтож байсан. Амьдралдаа шоколаданд хэзээ ч ингэж их дурлаж байгаагүй юм. Гэвч од гоолиг болохыг эрмэлзэхдээ, хэт улайрахаас зайлсхийж байгаа ажээ. - Турахад зөндөө олон аймаар арга бий. Гэхдээ би охиныхоо хувьд эрүүл хэвээр байхыг хүсч байна гэж Жессика хэлжээ.
ТВ7хоног сэтгүүлээс…
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ