Нэр цуутай хүмүүсээс хэн нь хурим хийтлээ сексээс татгалзаж байсан бэ?Олон од бүр эрх танхил насандаа нэр цуутай болдог юм. Өчигдөрхөн сурагч байсан тэд нэр алдар, бүх ард түмний хайр энэрэлд дарагдахад, од охид, хөвгүүд энэ ертөнцийн хамаг зүйлийн тухай, түүний дотор секс мэтийн хамгийн эмзэг сэдвийн тухай шүүн хэлэлцэж, баруун, солгойгүй ярилцлага өгч эхлэдэг байна. Нэг хэсэг нь насанд хүрэгсдийг “дууриан”, олзлогдсон зүрх сэтгэлийн тухай ярьж, бусад нь эсрэгээр, хурим болтол үгүй-шүү хэмээн олны өмнө тангараг тавьдаг. Ингэхдээ, секс болон онгон биеийн тухай сэдэв мөн л муугүй “зарагддаг” хэмээн зүй ёсоор үздэг эцэг, эхчүүд юмуу пиар-менежер зэрэг насанд хүрсэн хүмүүс л нэртэй цуутай шилжилтийн насныхны өмнөөс хариултыг нь зохиодог байна.
Майли Сайрус
2007 онд гайхалтай нэрт гарсан 15 настай жүжигчин, дуучин охин Майли Сайрус тэгэхэд бие шалтгаантай болсон гэх цуу яриаг эрс хатуу няцаахад хүрч байжээ. Дуучин нэг ярилцлагадаа: - Би ёс журмын дагуу аж төрж, цэвэр ариун байх ёстой хэмээн үздэг учир, элдэв яриа үнэн байж таарахгүй гэж хэлсэн байна.
Од хурим хийх хүртлээ онгон биеэ хадгалахдаа илт яарсан нь үнэн. Майли “Өлсгөлөн тоглоом” киноны од – жүжигчин залуу Лайам Хемсворттай аль хэдийнээс уулзах болжээ. Саявтархан хос сүй тавьсан тухайгаа зарласан байна. Энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр 22 настай Лайам 19 настай найз бүсгүйдээ 3,5 каратын бриллиантан шигтгээтэй бөгж бэлэглэжээ. Сайрус үүнтэй холбогдуулан өгсөн олон ярилцлагадаа, Кристэй загас наадуулсныгаа “ид шидийн”, “сэтгэл догдуулсан” үйл явдал хэмээн хэлсэн байна.
Жастин Бибер
2010 онд залуу дуучин Е! сэтгүүлд ээжийнхээ хамт ярилцлага өгчээ. Ингэхдээ Биберийн ээж нь:
- Жастин өөрийн хайрлаж, хүндэтгэх тэр цорын ганц эмэгтэйн тулд цэвэр ариун байхыг хүсч байгаагаа хэлсэн юм. Тэр энэ замаасаа хазайхгүй гэдэгт би найдаж байна гэж мэдэгджээ. Нэг жилийн дараа Мэрайя Йетер гэдэг бүсгүй шар хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, нэг концертын дараа нүүр будах өрөөнөөс Жастины тэр үнэ цэнтэй онгон биеийг би хулгайлсан гэж хэлсэн байна. Эмэгтэй худал хэлсэн гэдэг дараа тодорхой болсон нь үнэн. Жастинаас сексийн тухай асуухад тэр урьдын адил ундууцсаар байгаа ажээ. 2012 онд өөрийнх нь цэвэр ариун байдлын тухай асуухад, тэр ээрч муураад:
- Хэ-хэ-хэ, за дараачийн асуултаа гэж хэлсэн байна. Яг юу гэж хариулах байсныг дуучны найз бүсгүй, жүжигчин Селена Гомес л мэдэж байгаа байх. Энэ хос олны өмнө шуналтай нь аргагүй үнсэлцэж байдгаас харахад, тэдний харилцаа чихэр-бурмын үедээ орсон нь илт байна.
Жессика Симпсон
“Саяхан гэрлэгсэд” гэдэг цувралд тоглохоосоо бүр өмнө Жессика Симпсон:
- Би нөхөрт гарах хүртлээ онгон биеээрээ байна гэдгээ Бурхан, аавдаа болон ирээдүйн нөхөртөө амласан хэмээн өндөр дуугаар мэдэгдэж байсан ариун бүсгүй байжээ. Жесс хэлсэн үгэндээ хүрсэн эсэх нь тодорхой юм. Симпсон анхны нөхөр Ник Лишегээс 2006 онд салжээ. Хөлбөмбөгчин Эрик Жонсонтой сүй тавьснаа тэр 2010 онд зарлаж, 2012 онд анхны хүүхэд - охин Дрю Максвеллийг төрүүлсэн байна.
Бритни Спирс
Бритни Спирс “Baby Оne More Time” гэсэн өөрийн эхний цомгийг гаргаж байхдаа, нөхөрт гартлаа онгон хэвээр байх болно хэмээн олны өмнө мэдэгдэж байжээ. Харьцангуй богинохон хугацаанд тэр хэдэн удаа нөхөрт гарна гэдгээ тэгэхэд таамаглаж байсан нь юу л бол.
Сүүлд нь хоёр ч удаа нөхрөөсөө салсан байна. Спирс өөрийнх нь нотолж байсанчилан, ерөөс онгон байгаагүй гэж “Микки-Маус клуб”-ийн гишүүн, Бритнийн найз залуу байсан Жастин Тимберлейк 2002 онд хэлжээ.
- Тэр онгон биеэ аль эрт алдсан, би үүнийг мэдэж байна гэж Тимберлейк сэтгүүлчдэд хэлсэн байна. Одоо под-дуучин менежер Жейсон Травиктай сүй тавих гэж байгаа ажээ.
Брук Шилдс
Коллежийн оюутан, Голливудын хамгийн содон одын нэг байхдаа 20 настай Брук Шилдс өөрийн намтрыг бичжээ. Үүндээ бүсгүй би байнга нүцгэн зургаа авахуулахад хүрч байсан ч, нэг ч удаа загас наадуулж байгаагүй хэмээн бичсэн байдаг аж. Дараа нь Брук Принстонд нэг ангид сурч байсан бөгөөд “Супермен”-ий од болсон нэг ангийн Дин Кейнд өөрийн биеийг бэлэглэсэн байна. Одоо жүжигчин бүсгүй киноны зохиолч Крис Хенчитэй сууж, хоёр хөөрхөн охин төрүүлжээ.
Хилари Дафф
2006 онд Дисней компанийн залуу од Elle сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа:
- Өөрөөсөө ах найз залуутай байх хэцүү, яагаад гэвэл хүмүүс чамайг тэр дорхноо л буруушааж эхлэдэг. Гэвч миний хувьд онгон бие бол миний маш их үнэлдэг тэр зүйл хэмээн хэлж байжээ.
Намайг буруу ойлгосон бөгөөд бүр тэгэхэд би онгон байгаагүй, харин Elle сэтгүүлийнхэн ерөөс суруу иш татсан байна билээ гэж тэр хэлсэн байна. Жүжигчин бүсгүй 2010 онд хоккейчин Майк Комритой сууж, 2012 онд Лук-Крус нэртэй анхныхаа хүүхдийг төрүүлсэн юм.
Адриана Лима
Бразилийн гоо бүсгүй, Viktoria’s Sekret компанийн шилдэг загвар өмсөгч Андриана Лима католиг шашны хатуу хүмүүжил олж авчээ. Загвар өмсөгч Дерек Жетер, Лени Кравиц нартай уулзаж учирч явсан хэдий ч, GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “хурим хийсний дараа л загас наадуулна” хэмээн хэлж байсан байна. Адриана 2009 онд Гэгээн Валентины өдөр сагсан бөмбөгчин Маркотай суужээ. Бараг нэг жилийн дараа загвар өмсөгч охин Валентинагаа төрүүлсэн байна. Одоо хос хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа гэнэ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ