“Шерлок Холмс”-ын од оросын супер загвар өмсөгчид дурлажээ


Британийн жүжигчин Бенедикт Камбербэтч орос бүсгүй Катя Елизароватай уулзаж учирдаг болсон байнаТелевизийн “Шерлок” цуврал кинонд Шерлок Холмсын дүрээр нэрд гарсанд жүжигчин Бенедикт Камбербэтч Лондонд аж төрдөг оросын топ-загвар өмсөгч Катя Елизароватай учир ургуулжээ.  Наанадаж жүжигчний найз нөхөд ингэж ярьцгааж байна гэж “Телеграф” сонинд бичжээ. 

 


Бенедикт, Катя хоёрыг дээдсийн хүрээллийнхний уулзалт, янз бүрийн арга хэмжээн дээр хамтдаа явж байхыг нэг бус удаа харцгаасан байна.  Жүжигчин өөрөө загвар өмсөгч сайхан бүсгүйтэй уулздаг гэсэн цуу яриаг ерөөс няцааж байгаа ажээ. Тэр бид хоёр зүгээр л найрсаг харилцаатай улс гэж Бенекдит хэлж байна. Гэвч тэд янаг амрагийн явдалтай гэж  жүжигчний найз нөхөд ярьж байгаа аж. Тэдний хэлж байгаагаар, нэрт дизайнч Леон Максын бүтээлийг танилцуулдаг топ-загвар өмсөгч  болон жүжигчин 10 насны зөрөөтэй ч, энэ нь  янаг амрагийн харилцаа тогтооход саад болохгүй байна. Тэд их цагийг хамтдаа өнгөрүүлдэг ажээ. Тухайлбал,  наймдугаар сарын сүүлчээр тэд оросын загвар өмсөгч, урлагийг ивээгч Наталья Водяновагийн зохион байгуулсан буяны зоогт  ирсэн байна. Энэ арга хэмжээ Лондон хотын Найтсбриж дүүрэгт байдаг орос хоолны Mari Vanna ресторанд болжээ.  Бенедикт Камбербэтч, Катя Елизарова хоёр бүхэл оройжинг   рестораны буланд өнгөрүүлсэн байна. 

 

- Бид зүгээр л хуучин найзууд. Надад өөр хэлэх юм алга. Орос хэл маш сайхан сонсогддог, би ахиухан дадлага хийхийг хүсч байгаа гэж жүжигчин сэтгүүлчдэд  хэлжээ. “Дейли мейл” сонины сурвалжлагчид Камбербэтчийн найз нөхдийн хэлснээр, Елизароватай тогтоосон харилцаагаа зарлахыг жүжигчин ерөөс хүсэхгүй байгаа гэнэ.  “Шерлок” болон загвар өмсөгч хоёр сүүлийн хоёр сар маш их цагийг хамтдаа өнгөрүүлж байна. Тэд театр, үдэшлэгт очдог аж. Загвар өмсөгч Serpentine Summer-ын үдэшлэгт дээр Камбербэтчтэй тэврэлдэн авахуулсан гэрэл зургаа зургаадугаар сард Facebook дэх өөрийн хуудсанд тавьжээ. Үүний  дээр тэр хоёр одоогоор ганц бие юм.  Жүжигчин арван жил хамт амьдарсан өөрийн бүсгүй найз Олива Пулегээс өнгөрсөн жил салсан юм.  Энэ нөхцөл байдал нь Камбербэтч, Елизарова хоёр учиртай болсон тухай цуу ярианд тос нэмж байна.