Гэр бүлийн салалт, хүчирхийлэл газар авч учир мэдэхгүй бага насны хүүхдүүд хохирсоор багагүй хугацаа өнгөрлөө. Ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хойд эцэг, эхдээ зодуулж амиа алдсан гэх хэргүүд нийгэмд ил болж, олны сэтгэлзүйд нөлөөлж буй юм. Тиймдээ ч УИХ-ын хаврын чуулга эхэлсэн эдгээр өдрүүдэд гэр бүлийн хуулиа чангалах, хүүхэд хүчирхийлэгчдэд оноох хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг иргэд олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсээр байна.
Уг асуудлаар МАН-аас сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд анхаарч эхэлсэн тухайгаа дурдаж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар дараах зүйлсийг онцолжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хохирогчийг хамгаалах, урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээ үзүүлэх, гэр бүлийн орчинд хэн нэгэн хүчирхийлэлд өртөхгүй байхыг хуулиар зохицуулна. Хүүхэд хамгаалал, хариуцлагын асуудлыг чангатгах, аль болохоор гэр бүлийн үнэ цэнийг хамгаалсан заалтуудыг тусгах, эцэг эхийн хариуцлагыг нэмэх үүднээс хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэмжийг тухайн иргэний данснаас шууд татдаг байх зохицуулалтыг оруулах тухай заалтуудыг оруулж өгнө гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн төгс эдгээснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсоох боломжтой“
Хилчид хүний амь аварчээ
Баянзүрх дүүрэг түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүдтэй уулзаж санал солилцлоо
БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМ ХИЙЖ 42 НАСТАЙ ЭРЭГТЭЙН ГАР УТАС, БЭЛЭН МӨНГИЙГ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө
"ЭЭМЭГ сайд”-ын ээлжит ЭНДҮҮРЭЛ
Засгийн газрын ШҮГЭЛ-ийг Х.Булгантуяа шүлсдчихлээ
202.21.98.162
Хүүхдийн тэтгэмжийг цалин болон орлогоос нь шууд татдаг байхаар зохицуулалт хийхгүй бол хариуцлагаас зугтсан өөдгүй эрчүүд л монголоор их болж. Хүүхдүүдээ авч үлдсэн ээжүүд л бүсээ чангалаад л зүтгэж байна даа. Хичнээн хичээгээд ч цалингаараа хүүхдүүдээ бусдын хүүхэд шиг өмссөныг өмсүүлж дугуйлан давтлаганд явуулж чадахгүй л дотроо шаналж байдаг.
Хариулах202.9.40.66
Olon jil hudlaa yrilaa.Huuhdiin tetgeveree tulehees zugtaagaad utasaa soliod alga bolson t1uudiig nersiig n olond zarlaj.huudiin mungee olj avmaar bn.Gadaadad eer avgai avaad.huuhedeese zugtaagaad irsen.nasaaraa zugtaaj yvaa hulgaichiig olond zarlamaar bn.Shuuh huuhdiin tetgever deer changa baimaar bn
Хариулах