Английн үндэсний хэвлэлийн музейн ажилтнууд манай гаригийн хамгийн анхны хөдөлгөөнт дүрс бүхий өнгөт киног олсон байна. 1902 оноор огноолсон энэ киног Эдвард Раймонд Тернер бүтээсэн юм байна. Зураг дээр жагсаалаар явж байгаа цэргүүд, шувуу, бас Тернерийн өөрийнх нь хүүхдүүд гарч байгаа гэнэ. Энэ түүхэн хальс хагас зууны турш банкинд хадгалагдаж байжээ. Тернер кинонд гурван өнөг оруулах патентыг америкийн Чарьлз Урбаны хамт 1899 онд авсан боловч харамсалтай нь дөрвөн жилийн дараа зүрхний шигдээсээр өөд болжээ. Чарьлз Урбан түүний ажлыг үргэлжлүүлж өнгөт кино хийх аргачлалыг 1909 онд бий болгожээ. Энэ бүхнийг олж нээхээс өмнө Майкл Харвийн өнгөт киноны технологийн нээлтийг л хамгийн анхных гэж үзэж байсан юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй