Нара-гийн хоолыг үгүйлэх Батушка


Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга  Урлагийн сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан мань эр дуучин Наратай үерхэж байсан ч удалгүй салцгаасан билээ. Ил задгай хувцаслаж, элдэв сенсааци дэгдээж явдаг Нара ч түүнд ухаангүй дурласан тухайгаа ярьж байсан удаатай. Чухам яагаад салах болсон шалтгаанаа ихэд нууцалдаг жүжигчин Батушка энэ талаар ам алдаж орхисон сурагтай. Батушкагийн нэг хэсэг гадаадаар явж Нараг ганцаар орхисонтой холбоотой гэнэ. Мөн Нараг мөн ч сайхан хоол хийдэг байсан, одоо ч түүнийхээ хоолыг үгүйлж байгаа тухайгаа ярьж сэтгэлээ дэлгэсэн байна. Одоогоор залуу жүжигчин маань хэсэгтээ найз бүсгүйтэй болох бодолгүй байгаа ажээ.