Их эзэн Чингис хааны шарилыг олно гэж итгэсэн Америкийн археологичид 2002 онд Монголын Засгийн газраас зөвшөөрөл авч Улаанбаатар хотоос хойш 321 км-ийн зайд гурван км урт хашаа хатгаж, малтлага хийжээ.
Гэтэл газар ухаж байх үед гэнэт хаанаас ч юм үймсэн олон хортой могой гарч ирж, археологичдын зарим нь могойд хатгуулсан аж. Түүгээр ч зогсохгүй уулын бэлд тавьсан машинууд нь гэнэт учир битүүлгээр асч, өнхөрч эхэлсэн тул археологичид ажлаа зогсоохоос аргагүйд хүрсэн тухай “hotinchina.net” сайтад бичсэн байна.
Тус сайтад энэ хачирхалтай явдлыг хэдэн зуун жилийн өмнөх хараалтай холбоотой гэж бичжээ.
Их эзэн, дээдсийн шарил, онгон хөндөшгүй дагшин гэдэг ойлголт Азид төдийгүй, өрнөдийн археологичдын дунд хүчтэй байдаг бөгөөд Египетийн Фараонуудын занданшуулсан шарилд малтлага хийсэн археологичид учир битүүлгээр амиа алдаж байсан тухай баримт олон байдаг аж.
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна