Холливудын одод хэдэн арван сая ам.доллараар кинонд тоглодог үе ард хоцорч байгааг хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг Брэд Питт зарлалаа. Тэрээр BBC телевизэд ярихдаа “Одоо маш сонирхолтой цаг үе ирээд байна. Өмнөх шиг өндөр хөлсөөр кинонд тоглодог үе төгсгөл болсон. Энэ цаг үед хүн бүр л санхүүгээ тогтвортой байлгах гэж хичээж байна” гэжээ. Холливудын оддын хувьд өндөр цалин хөлсөөр кинонд тоглодог цаг өнгөрсөн гэж байгаа ч ямартай ч нэг киноноос 10 сая орчим ам.долларын хөлс авдаг хэвээр байгаа юм. Гэвч энэ нь Брэд Питтээс эхлээд А зэрэглэлийн жүжигчдийн хувьд чамлалттай санагдах нь аргагүй юм. Тэрээр өнгөрсөн онд 25 сая ам.долларын орлого олсон бол Том Круз 75 сая ам.долларын орлогоор Холливудын бүх жүжигчдээ тэргүүлж байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй