Монголын цахим ертөнцөд цоо шинэ өнгө төрхэйгээр гарч өөрийн гэсэн байр сууриа хэдийнээ олсон www.paparatsi.mn сайтын хамгийн ил тод, нээлттэй, чөлөөтэй, олон нийтийн санаа бодлыг харуулсан“САНАЛ АСУУЛГА” контентын “Хошин урлагийн шилдэг эрэгтэй жүжигчин тодруулах” санал асуулга дөрвөн долоо хоногийн турш явагдаж дүнгээ гаргалаа. Санал асуулгад нийт 3362 хүн оролцсон бөгөөд хамгийн өндөр саналыг “Шинэ үе”продакшны жүжигчин Бооёо 55,38%-ийн саналыг авч тэргүүлсэн бол “Х-түц” пропакшны жүжигчин Аглуу 24,54%-ийн саналаар 2 дугаар байрт, 10,38%-ийн саналаар Маск продакшны жүжигчин Баярмагнай 3 дугаар байрт, Мөрөөдлийн театрын жүжигчин Батаа 9,7%-ийн саналаар 4 дүгээр байранд тус тус шалгарлаа.
Ийнхүү хамгийн олон санал авч өнөөгийн Хошин урлагийн шилдэг жүжигчнээр шалгарсан жүжигчин Бооёо буюу Ариунболдод баяр хүргэе. Санал асуулгад өрсөлдсөн нийт жүжигчиддээ баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Түүнчлэн идэвхтэйгээр саналаа өгсөн нийт хэрэглэгчиддээ баярлалаа.
Та бүхний буюу олон нийтийн шүүлт хамгийн үнэн бодит билээ.
www.paparatsi.mn сайтын хамт олон
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй