Монголын мэдээллийн ертөнцөд нэгэн цоо шинэ орон зай үүсч байна. Манай хэвлэл мэдээллийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг хэдий ч загварын суваг телевиз байдаггүйг та бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл маргаашнаас“Fashion Channel” суваг телевиз нээлтээ хийх гэж байна. Монгол улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр 100% дагнасан телевиз гэдгээрээ ихэд онцлогтой. Нээлтийн үйл ажиллагаан дээр олон улсад танигдсан Монгол дизайнерууд, Модель, Зураач гээд уран бүтээлчдийн сэтгэл зүрхээ шингээсэн бүтээлүүдийг үзэх болно. Монголын хамгийн том, аварга 4м өндөр“Туфль” болон бусад аварга, том хувцас хэрэглэлүүдийг эндээс үзээрэй. Уг нээлтийн үйл ажиллагаа өдөр тутмын шоу цэнгээний хэмжээнд бус олон улсын анхаарал татсан загварын томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог болно. Энэ өдөр Үзэсгэлэн /Art, Fashion, video art/, Fashion show /Designers, Models/, Fashion party /Хамтлаг, дуучид/ гэсэн 3 үндсэн хөтөлбөртэй. Нээлтийн үйл ажиллагаа 2012.09.08 өдөр буюу энэ хагас сайн өдөр Нүхтэд байрлах Corprate Hotel & Resort nukht-д болно. Энэхүү үйл ажиллагааны урилга нь энгийн нэг урилгатай адилгүй бөгөөд загварын шилдэг 200 гаруй хүний хөлс хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй урилга байх болно. Танд урилга очсон бол та өөрийгөө азтайд тооцоорой.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ