Сүүлийн үед олны дунд сенсааци дэгдээсэн явдал болох У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын хооронд гарсан бяцхан маргаан юм. Юун тул бяцхан марган гэсний учир нь энэ хоёрын болчимгүй үйлдлээс үндэслэлтэй. Төр засаг толгойлж яваа хүмүүсийн хувьд аливаа асуудалд гүндүүхэн хандаж сурсан баймаарсан. Гэтэл арван жилийн хүүхдүүдийн салааны дарга нарын хоорондын маргаан шиг үйл явдал гаргасан нь инээдэмтэй. Баярсайхан гишүүн далдуур хорон үг хэлж салаавч гаргасан гэх, үгийг нь даагаагүй Хүрэлсүх камерын өмнө би эр хүн гэж цээжээ балбах энэ үйлдэлүүдийг монгол улсын төрийн түшээд гаргасан гээд бодоход тун харамсалтай. Юу сайндаа л зарим нэг Facebook-ээр “энэ төрд чинь гудамжны хулгианууд цугларцгаасан юм уу” гэсэн үг газар авж байхав дээ. Одоо энэ хоёрын дараагийн асуудал руу орцгооё. У.Хүрэлсүхэд эрүү үүсгэсэн гэх мэдээлэл гадуур тархаад байгаа билээ. Албан бус эх сурвалжаас үзэхэд Баярсайхан гишүүнийг шүүх эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгээгүй гэсэн мэдээлэл бий. Хэрвээ шүүх эмнэлэгт очиж дүгнэлт хийлгээгүй бол эрүү үүсгэх боломжгүй байдаг шиг санагдах юм. Хөндлөнгийн зүгээс харахад ганц л шанаадаж харагдсан. Ийм бяцхан асуудлыг уул овоо мэт болгож сүржигнээд байх хэрэг юу байх вэ дээ. Харин үүний оронд Төрийн танхимд ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан хэргээр Хүрэлсүх, Баярсайхан нарыг хоёуланг нь арай өөр хэлбэрээр хариуцлага тооцвол зүгээр болов уу. Хэрвээ Баярсайхан гишүүн хүүхдийн зан гаргаж сүржигнэж байгаа бол өөрийнхөө өмнө нь гаргасан үйлдлээ ухаарч өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Нээрээ гадуур жаахан юманд сүржигнэж, хөөргөх үйлдлийг Баярсайхандах гэж нэрлэх нэгэн шинэ нэр томъёо гарч байгаа юм шиг байна лээ.
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна