Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд 7 хоног бүр иргэдтэй уулздаг. Энэ удаагийн уулзсан иргэдийн дийлэнх нь газрын маргааны асуудлаар уулзсан. Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:
"Баянзүрх дүүрэг газар нутгийн хэмжээ том учраас газрын маргаан тасардаггүй. 7 хоног бүр уулзаж буй иргэдийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар газрын асуудал хөнддөг. Дүүрэг орон нутаг иргэдийн ярьж, хэлсэн бүрийг шийдэх боломжгүй ч зарим зүйлсийг анхаарч боломж гэж харж ажиллана. Тухайлбал нэг газар хоёр зөвшөөрөл олгосон, амьтан, хүн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан зам харгуй, стандарт бус төмөр хашаануудыг цэгцэлж "ХАШАА АРГА ХЭМЖЭЭ"-г хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Мөн 2022 онд дэд бүтэц, төлөвлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авах талаар онцоллоо.
Иргэд хотын стандартыг бүх нийтээрээ мөрдөж, амьдарч буй газрынхаа ойр орчимдоо эзэн болж хариуцлагатай байх хэрэгтэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна