Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнпаралимийн XIV наадам зургаа дахь өдрөө үргэлжиж байна.
“Лондон-2012” паралимпийн XIV наадмын өнөөдрийн тэмцээнд байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа өрсөлдөнө. Тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг дөрөвт багтаж мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Хва Сүктэй учраа таараад байна. Манай тамирчин БНСУ-ын тамирчинг ялбал мөнгөн медалийн болзол хангаж, улмаар БНХАУ, Польшийн тамирчдын хожсонтой нь алтан медалийн төлөө харвах юм. Хэрвээ ялагдсан тохиолдолд хүрэл медалийн төлөө харвана.
Байт харвааны хувьд тэмцээний эхний өдөр (08.30) хувийн урьдчилсан харваа болсон бөгөөд нийт 19 тамирчин оролцсон. ОУХМ Б.Жавзмаа урьдчилсан харваанд 524 оноогоор VIII байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Тайландын тамирчинг 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20), Хятадын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгараад байна.
Манай тамирчинтай таарсан БНСУ-ын тамирчин Ли Хва Сүкийн хувьд урьдчилсан харваанд 555 онож IV байраар шалгаран хасагдах шатанд Грек (6:0), Швейцарийн (6:4) тамирчдыг буулган авчээ. Ли Хва Сүкийн хувьд "Бээжин-2008" паралимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын аварга бөгөөд манай тамирчинтай урьд нь (ДАШТ болон Азийн пара наадам) хоёр удаа таарч ялж байсан юм байна.
Өнөөдрийн тэмцээн монголын цагаар 17.30-д эхэлнэ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ