Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр 10.00 цагт Онцгой байдлын Гал унтраах ангид очиж ажиллахаар болсон байна. Дараа нь Онцгой байдлын ерөнхий газрынхантай уулзаж ажилтай нь танилцах аж. Мөн 11.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөгжлийн банкныхантай албан өрөөндөө уулзахаар болжээ. Монгол Улсын Засгийн газар нь өнгөрсөн өвөл Хөгжлийн банкийг байгуулахдаа урт хугацаанд хэрэгжих томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго тавьсан билээ. Гэвч Хөгжлийн банкны зорилго нэлээд өөрчлөгдчихөөд байгаа төдийгүй хоногт 120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж буй юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүнээр томилогдоогүй байхдаа Хөгжлийн банкны асуудал ихээхэн анхаарал татаж буйг тэмдэглээд, алдагдлыг бууруулахын төлөө ажиллах болно хэмээн хэлж байсан. Харин одоо тус банкны удирдлагуудыг хүлээн авч уулзах болсон нь алдагдлын хэмжээг бууруулахын тулд ямар эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай гээд бусад асуудлын хүрээнд санал солилцохоор шийдсэн бололтой.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй