Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 8-р сарын 24-нд “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А532 дугаартай захирамж гаргасан билээ. Захирамж өнөөдөр буюу 08-р сарын 27-оос 07:00 цаг минутаас эхлэн нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Засаг дарга Э.Бат-Үүл өглөөний 06:00 цагт нийтийн тээвэрийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн-Огоо” компани дээр очиж эхний ээлжийн жолооч кондуктор нарт ажлын амжилт хүсч замд нь үдэн гаргасан байна.
Дараа нь өдрийн 11 цаг 55 минутаас Хотын захирагч “Таван шарын автобусны буудлаас Санкт-Петербургийн буудал хүртэл тус компанийн 27- Таван шар төв талбай, Баянзүрхийн товчоо чиглэлийн 14 дугаартай автобусаар үйлчлүүллээ. 2012 оны 8-р сарын 24-ний А532 дугаар захирамжийн тухай Засаг дарга жолоочоос лавлахад, тэрбээр давуу эрх олгосон тэр орон зайд бусад газарт алдсан цагаа нөхөн боломж олдох боломж гарч мэдэх боломжтой гэжээ. Мөн энэ өдөр зорчигчид нэмэгдсэн бөгөөд таван шараас хөдөлсөн эхний тойрогт суудал дүүрдэггүй байсан бол өнөөдөр суудал дүүрээд, иргэд зогсож Баянзүрхийн товчоо хүржээ. Өнөөдрийнх шиг энэ мэт хууль хэрэгжээд байвал “түгржэл” хэмээх гайгаас салахад нэг ч алхамаар болтугай дөхөх нь дээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй