Сүүлийн үеийн зарим нэг залуу уран бүтээлчид нэг их удалгүй л “ Од”-ын өвчин тусчихдаг болоод байгаа билээ. Дэлгэцээр хэдэнтээ гарав уу, үгүй юу л өөрийгөө “ од” хэмээн тэнгэрт нисж олон нийтийн газар явахгүй, такси барихгүй ч гэх шиг дөвчигнөдөг залуу уран бүтээлчдийг та бүгд гадарлаж байгаа бизээ. Амжилтанд хүрэх хаа хол атлаа ганган, дэгжин машин, брэнд хувцас гээд л хамгаа шавхачихдаг. Яг үнэндээ зарим нэгний нь ар гэрийн амьдрал нь тийм ч чинээлэг бус байдгийг нуух юун. Ерөнхийдөө хүний нүдэнд харагдах баг зүүж явдаг гэж болно. Харин жүжигчин Эрдэнэцэцэгт тийм “од”-ын сэхүүн зан байдаггүй аж.
Жүжигчин Эрдэнэцэцэг нь тайз, дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог сайхан эмэгтэй.Түүний бүтээсэн олон сайхан дүр түмний сэтгэлд мөнхрөн үлдсэн байдаг. Хэрвээ монголын од гэвэл жүжигчин Эрдэнэцэцэг мэтийн бүхий л амьдарлаа ажил, уран бүтээлдээ зоиулсан, хийсэн юмтай хэлэх үгтэй хүнийг хэлэх болов уу. Доривтой хийсэн юмгүй, ганц нэг хүний танил болуутаа л өөрийгөө “од” хэмээн хөөрцөглөдөг залуучууд энэ хүнээс суралцаасай. Ингээд уншигчиддаа СТА, жүжигчин Эрдэнэцэцэгийн ажилаасаа тараад харьж буй “папараци”-ыг та бүхэнд хүргэж байна. Өмссөн хувцасаа “эрээн” өнгөөр ижилсүүлж хослуулсан нь тун зохицжээ.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо