УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс 05-р сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна. АТГ-аас 596 нэр дэвшигч ХОМ өгөх цахим эрх үүссэн талаар мэдээллээ.
АТГ-ын алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 19-ний өдөр буюу өнөөдөр 23.59 цаг хүртэл цахимаар мэдүүлгээ бүртгүүлж, цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг СЕХ-нд хүргүүлэх юм.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний 23.59 цаг хүртэлх хугацаанд явагдана.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо