Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын коронавирустэй тэмцэх тусгай төлөөлөгч, доктор Дэвид Набарро “Хүн төрөлхтний амьдрал Covid-19 цар тахлаас өмнө байсан шигээ хэзээ ч болохгүй л болов уу” хэмээн ВВС агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.
Тэрбээр "Хүн төрөлхтөн хязгаарласан нөхцөл байдалд дасах шаардлага гарч байна. Бид аюул заналхийллийг багасгахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх болно. Зарим газруудад үүнийг хийх хүндрэлтэй гэдгийг мэдэж байна. Гэхдээ бид ажиллаж, амарч, ойр дотныхонтойгоо харилцаж, тэдэнтэйгээ цагаа өнгөрүүлж сурах болно” гэсэн байна.

ДЭМБ-ын дүгнэлтээр нөхцөл байдал ДОХ-той ойролцоо болох бөгөөд эрдэмтэд эмчлэх арга олсон ч вирус огт устахгүй гэв. Коронавирусийг бүрэн хяналтад авахын тулд багадаа таван жил зарцуулах гэнэ.
Набарро “Дэлхийн бүх хүнийг вакцинд хамруулах хэрэгтэй. Гэвч энэ нь асар том ажил болно. Вакцин наанадаж хоёр жил хагасын дараа гарна гэдэгт бүгд бэлтгэлтэй байгаарай” хэмээн мэдэгдсэн.
Дэлхий даяар коронавирусийн улмаас өнөөдрийн байдлаар 4.5 сая хүн халдвар авч, нас барагсдын тоо 300 мянга даваад байна.
Эх сурвалж: ВВС
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ