- Попын хааны үхэл дэлхий дахиныг цочроож, олон мянган шүтэн бишрэгчдийг нь нулимсан далайд автуулсан билээ. Түүний араас гашуудан шаналсан фенүүд нь одоо ч түүнийг амьд мэтээр төсөөлж дууг нь сонсон, түүнийг дууриан бүжиглэсээр. Алдарт дуучны дурсгалд зориулсан олон арга хэмжээ зохиогдсоор байдаг. Үнэхээр түүний авъяас билэг, дуу хөгжим өнөөдөр ч түүнийг бидний дунд амьдруулсаар байна.
Харин Майкл Жексоны том охин Парис Жексон энэ сарын 29-нд эцгийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан гэгээн дурсгалыг нь хүндэтгэж нэгэн том бэлэг барихаар шийдсэн гэнэ. Тэрээр ар нуруун дээрээ аавынхаа хөргийг шивүүлэх болсноо Twitter хуудсандаа бичсэн байна. Харин түүний энэ шийдвэрийг найз нөхөд нь, мөн эцгийнх нь шүтэн бишрэгчид таатай хүлээж аваагүй гэнэ. Тэд Парисыг “Нас залуу байгаа учраас сэтгэл хөдлөлдөө автан ийм зүйл хийх гэж байна” хэмээн хэлэлцжээ.
Тэгвэл Парис эцгийнхээ сайн найз байсан Опра Уйнпритэй ярилцахдаа: “Майкл Жексон бол миний эцэг. Удахгүй аавын маань төрсөн өдөр болох гэж байна. Би аавыгаа маш их санадаг аа мэдэрдэг. Тиймээс би нурууныхаа гол хэсэгт түүний хөргийг шивүүлмээр байна. Энэ нь надад их чухал гэдгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байх шиг байна” хэмээжээ. Ямарта
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо