Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсад хөл хорионд байгаа 1090 монгол иргэн эх орондоо буцах хүсэлтээ тус улсад суугаа манай Элчин сайдын яаманд илэрхийлжээ.
Эдгээр иргэдийн 720 нь оюутан, 48 иргэн хувийн зорилгоор, 8 иргэн эмчилгээ хийлгэхээр, 2 иргэн дамжин өнгөрөхөөр, 55 иргэн аялал жуулчлалын зорилгоор, 79 иргэн хөдөлмөр эрхлэхээр очсон аж. Мөн түүнээс гадна ажилгүй 162, тэтгэвэрт байгаа 16 иргэн тэнд бий.
Гэхдээ дээрх тоо нь иргэд ЭСЯ-нд бүртгэлд хамрагдахдаа өөрсдөө зорилгоо бичиж бүртгүүлсэн мэдээлэл бөгөөд өдөр тутам шинэчлэгдэж байгааг албаны эх сурвалж хэллээ.
Түүнчлэн Казахстан улсад хүүхдүүд нь суралцдаг Баян-Өлгий аймгийн 400 орчим эцэг эх хүүхдээ эх орондоо татан авахуулах хүсэлтийг аймгийн удирдлагуудад тавиад байгаа. Аймгийн Засаг дарга А.Гылымхан дээрх иргэдийн өргөдлийг Засгийн газар болон улсын Онцгой комисст уламжилсан гэсэн мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.
Ташрамд дурдахад, Ковид-19 халдварын улмаас дэлхийн 32 улсад хөл хорионд байгаа манай улсын 13 мянга гаруй иргэний асуудал Засгийн газар, улсын Онцгой комиссын түвшинд хэлэлцэгдэж байгаа ажээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна