Ганцаарчилсан сургалтад суусан насанд хүрээгүй сурагч охиныг хичээл заасан сургалтын төвийн багш нь хүчиндсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Ирээдүйн мэргэжил сонгоход туслах зорилготой сургалтад суусан охины ирээдүйг багш нь ийнхүү хулгайлжээ.
Хэрэгт холбогдогч нь олон жил өсвөр насны хүүхдүүдэд хичээл заасан, бизнесийн байгууллага болон улс төрчдөд хичээл зааж, зөвлөгөө өгдөг байна.
Хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ оны эхний гурван сарын байдлаар бага насны хүүхдийг хүчирхийлсэн 134 хэрэг гарсан талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн бол ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан "Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хамаарал бүхий хүмүүстээ хүчиндүүлж байна. 7-17 насны хүүхдүүд энэ төрлийн хохирогч болж байна" хэмээн ярьсан юм.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;
2.2.бүлэглэж;
2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;
2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
2.8.харгис хэрцгий аргаар;
2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав