Мисс Пагмадулам чөлөөт цагаараа


2011 оны 12 сарын 12-оос 2012 оны 01 сарын 03 ны хооронд Малайз улсын Куала-Лумпур хотноо зохиогдсон “ Мiss Tourism international 2011-2012” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Шилмэл Загвар ордны загвар өмсөгч Сүхбаатарын Пагмадулам оролцон 65 гоо бүсгүйчүүдээс ТОП-10-д шалгарсан билээ. Мөн Монгол үндэснийхээ уртын дууг дэлхийн миссийн тайзнаа эгшиглүүлж “BEST IN TALENT” хүртэж монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг дэлхийн тайзнаа гайхуулсан нэгэн.

 

Монгол тал нутгийнхаа уртын дууг эгшиглүүлж, хаана ч хосгүй сайхан монгол үндэснийхээ хувцасаараа олон улсын тайзыг эзэгнэж байсан энэ бүсгүйгээр монгол зон олон маань бахархаж байгаа нь лавтай. Мисс Пагмадулам нь одоо Анагаахын оюутан бөгөөд багадаа химийн хичээлдээ үнэхээр дуртай байсан учир ийн “Эмч”-ийн мэргэжлээр сурч байгаа ажээ. Мөн ажил, хичээлээсээ гадна СУИС-д хичээл заалгаж, Оюун ухааны академид явж мэдлэгээ хөгжvvлж байгаагаас үзвэл тун хөдөлмөрч бүсгүй юм.

 

Одоогийн байдлаар зарим нэг шоу хөтөлбөрт  урилгаар оролцохыг эс тооцвол чөлөөт цаг зав ихтэй байгаа гэнэ шүү. Ингээд та бүхэндээ Авьяаслаг Мисс бүсгүйн маань Чөлөөт цагаараа бүсгүйн цуг манай “папараци” дуранд өртсөнийг сонирхуулъя.