Сталлонегийн хуучин эхнэр улаан архичин болжээЛос-Анжелес хотын нийтийн цэцэрлэгт хүрээлэнд ирэгсэд саяхан нэг гачирхалтай дүр зургийг олж харсан байна. Юу гэвэл, дажгүй хувцасласан нэгэн эмэгтэй зүлгэн дээр суугаад, олны нүдэн дээр шилээр нь архи ууж байжээ. Харин дараа нь… зүлгэн дээр хэвтээд, унтаад өгч! Тайван аргагүй унтаж байсан хатагтай бол Сильвестр Сталлонегийн хуучин эхнэр, 80-иад оны од Брижит Нильсен байсанд хажуугаар өнгөрч явсан хүмүүс үнэхээр гайхсан байна!
Голливудын хамгийн зартай дуулиан таригчдын нэг Брижит нь Дино де Лаурентисийн “Шаргал үст Соня” гэдэг биевик кинонд Арнольд Шварценеггерийн хамт тоглосноор, 80-иад онд нэрд гарсан билээ. Зураг авалтын үеэр хоёр жүжигчин тэр ч байтугай янаг амрагийн явдалтай байсан гэж ярьцгааж байсан юм. Гэвч Брижит голливудын өөр нэг сайхан эр Сильтестр Сталлонетай учир ургуулснаар бүр ч их шуугиан дэгдээж байсан билээ. Тэд хоёр “Роки 4” кинонд хамтдаа тоглосон юм. Нильсен оросын боксчин Иван Драгогийн эхнэрийн дүрд тогложээ. 1985 онд Сталлоне, Нильсен хоёр гэрлэж, харин хэд хэдэн дуулиант хэрэг явдлын дараа 1987 онд салсан байна. Ер нь Брижит таван удаа гэрлэж, дөрвөн хүүхэд төрүүлжээ.
Нильсенээс 16 насаар дүү Италийн 25 настай бармен жүжигчний сүүлчийн нөхөр болжээ.Папарацци нар жүжигчнийг ямар байдалтай байхад зургийг нь авсанаас харахад, тэр дахин архидах болсон нь илт байна. Нильсен 2007 ронд архины эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байжээ. Эмчилгээ тусыг эс өгсөн нь тодорхой бөгөөд түүнд үнэхээр тусламж хэрэгтэй байгаа гэнэ. Брижит байж суух газраа олж ядан, шалдаа буусан харагдаж, жүжигчин олны нүдэн дээр шилтэй архи гударч байсан нь тэр өөрийн үйлдлийг хянах чадваргүй болж байгааг харуулж байна. Шилээ хоослоод, Нильсен зөндөө олон янжуур баагуулж, зүлгэн унаад, хурхирч гарчээ. Жүжигчин сэргээд, Беверли Хиллз дэх гэрийнхээ зүг гэлдрэх аятай болсон байна.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо