Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр халдварын бас нэгэн тохиолдол бүртгэгдлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна. Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Тэрээр онгоцонд өчигдөр ирж онош батлагдсан зорчигчоос хол суусан, ойрын хавьтал биш гэж үзэж байгаа. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Бид онош батлагдсан 5 тохиолдлыг ДЭМБ-аас өгсөн зөвлөмж, заавар, удирдамжийн дагуу ЭМ-ийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу эмчилж байгаа. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Эмнэлгийн хэрэгсэл, эм тасалдсан тохиолдол байхгүй" гэв.
Хэрвээ иргэдэд халуурах, хуурай ханиалгах, цээжээр өвдөх, булчин өвдөх , бие сульдах зэрэг шинж ьэмдэг илэрвэл 119, 100, 103, 80086829 дугаарт хандаж зөвлөгөө авахыг зөвлөлөө.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо