ЭМЯ–наас урьдын адил коронавирусны тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Энэ үеэр нэг иргэн , ХӨСҮТ-д эмчлүүлж буй франц өвчтөнийг “Хурдан эдгээрэй” гэж англи, Францаар бичсэн ил захидлын хамт “Танд эдгэрэхэд хэрэг болох байх” гээд кофены шар тос авчирсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хүлээлгэн өглөө.
Д.Нямхүү захирал “Нийгмийн сүлжээгээр тархаж буй Франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Энэ бүхнийг сонсоод өвчтөний маань сэтгэл санаа өөдрөг байгаа. Өнгөрсөн долоо хоногт гуравдугаар ангийн хүүхдүүд англи хэл дээр урмын захиа бичиж өвчтөнд илгээсэн. Үүнийг ч гэсэн франц иргэн маань уншсан сэтгэл санааны хувьд дээрдсэн биеийн байдал хэвийн байна” гэлээ.
ЭМЯ–ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын хэлж байгаагаар Франц иргэний бие тогтвортой. Ханиалга буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа