БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн "COVID-19" вирусний халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан тухай бид өмнө мэдээлсэн. Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад "Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна. Хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй" тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөжээ.
Үүний дагуу ЭСЯ-наас Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дурдсан хоёр тохиолдлын нэг нь "COVID-19" вирусний халдвар авсан нь өмнө тогтоогдсон Монгол Улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан бол хоёр дахь иргэний талаар өгсөн мэдээлэл нь бүрэн тодорхой биш байна гэсэн мэдээлэл ирүүлсэн.
Халдвар авсан гэх нэг иргэний тухай түүний оршин сууж байгаа хотын эрх бүхий байгууллагаас тодруулахад Тэгү хотод амьдарч байгаа Монгол Улсын иргэн Б хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийн эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн байна. Хоёрдугаар сарын 27-ны өдөр түүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Дүүргийн эмнэлгээс Б-д эмчилгээ хийж, гэртээ 14 хоног тусгаарлагдахыг зөвлөсний дагуу гэртээ тусгаарлагдаж, улмаар гуравдугаар сарын 6, 7-нд давтан шинжилгээ өгөхөд "COVID-19" халдвар илрээгүй байна.
Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа