COVID-19 халдвар авсан нь тогтоогдоод буй Франц улсын иргэнийг биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байсан билээ.
Тухайлбал "Монголд ирээд хоёр биеэ үнэлэгч авсан” гэх мэдээлэл юм. Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогджээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүртэй холбогдож тодруулахад "Эрүүгийн цагдаагийн албанаас бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран тухайн иргэний онгоцноос бууснаас хойших бүх хугацаанд хаагуур явж, юу хийснийг нарийн шалгах ажлыг гүйцэтгээд байна.
Энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг, тухайлбал "Хоёр биеэ үнэлэгч авсан” гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тогтоосон. Тухайн иргэн биеэ үнэлэгчтэй бодит байдлаар харьцаанд орсон ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй. Биеэ үнэлэгч аваагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Хэн нэгэн хүний анхаарал татах, хандалт авах гэж тараасан ийм мэдээлэл нь хувь хүний нэр хүндэд халдсан агуулгатай тул ташаа мэдээллийг тараасан иргэн эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэж болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хуурамч мэдээ тараасан хүмүүс дам сонссон, хамаатнаасаа сонссон, ажлын газрын хүнээсээ сонссон, групп чат дээр бичсэн байсан зэргээр хариулж байгаа юм” гэв.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо