Хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ.
✅Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
✅Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
✅Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
✅Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
✅Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
✅Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
⚠️Зохицуулсан цагийн хуваарийн дагуу 22.00 хүртэл ажиллах газрууд:
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана.
❗️❗️❗️УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлнэ үү. Та бүхэн төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, хайртай хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлж, хувийн ариун цэврээ сахиж, иргэн хүний үүргээ биелүүлээрэй.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна