Өнөөдрөөс Япон, Өмнөд Солонгос улсууд харилцан нэг нэгнийхээ иргэдэд аяллын хатуу хориг тавьж эхэллээ. Эхлээд Япон улсын засгийн газар коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор Өмнөд Солонгосын иргэдийн эсрэг хориг арга хэмжээ зарласан юм.
Дараа нь энэ шийдвэрийг хэт хатуудсан гэж үзсэн Сөүлийн засгийн газар хариу арга хэмжээ авчээ. Ингэснээр колоничлолын үеийн гашуун түүхээс улбаатай хоёр орны зөрчил дахин сэдэрч байна.
Японы засгийн газар Өмнөд Солонгосын иргэдийн визгүй зорчих эрхийг цуцалж, тус улсад ирэгсдийг хоёр долоо хоног тусгаарлах, нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Үүнээс гадна Өмнөд Солонгосоос ирэх бүх нислэгийг зөвхөн Токиогийн Нарита болон Осакагийн Кансай нисэх буудлуудад хүлээж авахаар болжээ.
Хариуд нь Өмнөд Солонгосын засгийн газар Японы иргэдийн тус улсад 90 хоног визгүй зорчдог хөтөлбөрийг зогсоож, ирэгсдийн биеийн халууныг шалгах, эрүүл мэндийн бичиг баримт шаардах зэрэг нөхцлүүдийг нэмсэн байна.
Хоёр улс дайны үед боолын хөдөлмөр эрхэлж байсан Солонгосын иргэдэд Японы засгийн газраар нөхөн олговор төлүүлэх асуудлаас эхлэлтэй 2018 оноос хойш худалдааны маргаан зөрчилтэй байгаа. Үүнээс гадна хоёр улсын хооронд газар нутгийн маргаан үргэлжилж байгаа.
Коронавирусийн тархалттай тэмцэх арга хэмжээ нь эдгээр маргаан зөрчлийг гүнзгийрүүлж байна.
Японы засгийн газрын Өмнөд Солонгосын иргэдийн эсрэг авсан арга хэмжээг Сөүлийн тал "үндэслэлгүй, шинжлэх ухаанч биш, дайсагнасан” гэж дүгнэж байгаа юм.
Хоёр улс хоёул Ази тивд Covid-19 вирусийн тархалтын хэмжээгээр зөвхөн Хятадын дараа удаалж байгаа. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост халдварын 7,300 гаруй тохиолдол, Японд 1,100 гаруй тохиолдол (Diamond Princess хөлгийн тохиолдлуудыг оруулбал) бүртгэгдээд байна.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо