“Гурван охин” хамтлагийн Анхмаа үргэлж л хэвлэл мэдээллээр сайн, муугаар өртдөг нэгэн. Харин жүжигчин Бэки буюу Билэгжаргалтай хайрын холбоо тогтоосноор түүнийг янз бүрийн эрчүүдтэй холбон ярих хов, жив эцэс болсон гэж хэлж болно. Хэдэн сарын өмнө Анхмааг нярайлсан гэх мэдээлэл дэгдэж хоёр хос маань охинтой болж ёстой л баярын мэндэд даруулж шинэхэн аав, ээжүүд болсныг фенүүд нь санаж байгаа байх.
Хүүхдээ төрүүлээд удаагүй байсан Анхмаа нэг их удалгүй Солонгос явж, нөхөр Билэгжаргал нь уран бүтээлийн ажилдаа шамдан орсон байна. Жүжигчин Бэки нь Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран нэгэн шинэ кинонд ажиллаж байгаа сурагтай.
Дашрамд дуулгахад хоёр хос маань охиндоо агуу их хайрын ундаргыг бэлэгдэж Ундарга гэх содон нэр хайрлажээ. Одоо охин нь 4 сартай аж. Хайрт эхнэр охин хоёроо Солонгосоос ирэх үед тосж байгаа нь манай папараци-д дуранд өртлөө. Бяцхан хөөрхөн охиноо жүжигчин залуу маань их л санасан бололтой…
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо