Сонгуульд нэр дэвших зорилготой хүмүүс эртнээс бэлтгэлээ базааж эхлээд буй. Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Тэгвэл өчигдөр хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас нь чөлөөлжээ.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ард түмэн жүжигчин Б.Амарсайханы эгч гэдгээр андахгүй мэднэ. "Чүдэнз" хочтой болтлоо дүү нь сонгуулийн үеэр дэмждэг байсан АН-аасаа урваж МАН-ын төлөө чүдэнз асаан сүржин үг хэлсэн нь хэн бүхний санаанд тодхон буй. Түүнийхээ шанд эгчийгээ Төрийн нарийн бичгийн дарга болгосон хэмээн ярих хүмүүс бий.
Ийн Б.Баярсайханы хувьд 2020 оны сонгуульд бэлтгэж, ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж дахиад дээш санаархаж байгаа нь олон нийтэд ил боллоо.
БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийн хувьд ОХУ-д суух Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа. Тиймээс ийнхүү төрийн албанаасаа чөлөөлөгдөж байгаа аж. Харин ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд яагаад ажлаа өгсөн нь тодорхойгүй ч 2020 онд сонгуульд нэр дэвших горьдлого байж болно хэмээн хардаж буй юм.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ